Jury

Хоёрдугаар бүлэг. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 8 дугаар зүйл. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2024-04-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Аймгийн Засаг дарга дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх;

8.1.2.хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол авах;

8.1.3.байгалийн аюулт үзэгдлийн улмаас малчин, малчин өрх, мал сүрэгт учирсан хор уршгийг арилгах, малчны амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвийн хүрээнд авах;

8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчинд таниулах, сурталчлах;

8.1.5.цаг уурын байгууллагаас гаргасан цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.