Jury

Гуравдугаар бүлэг. Малчин, хуулийн этгээдийн эрх, үүрэг

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 9 дүгээр зүйл. Малчны эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2024-04-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Малчин дараах эрх, үүрэгтэй:

9.1.1.мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл эрхлэх хүрээнд хоршоо байгуулах, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн малчдын хоршоонд элсэх;

9.1.2.малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлээ өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх;

9.1.3.өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилыг тогтмол сайжруулах, сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;

9.1.4.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах;

9.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах;

9.1.6.хуулиар хүлээсэн бусад эрх, үүрэг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.