НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2024-04-19-нд батлагдсан, 13 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-04-19
- Мөрдөж эхэлсэн
- 2024-04-24
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
Оршил
Агуулга
13 зүйлНэгдүгээр бүлэг
3 зүйлХоёрдугаар бүлэг Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ
5 зүйл- 4 дүгээр зүйлУламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээнд баримтлах зарчим
- 5 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 6 дугаар зүйлМонгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 7 дугаар зүйлХүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- 8 дугаар зүйлОрон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Гуравдугаар бүлэг Малчин, хуулийн этгээдийн эрх, үүрэг
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж
2.1.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хоршооны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын хоршоог дэмжих харилцаанд үйлчилнэ.
3.2.Малчинд төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг энэ хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3.3.Малчин хоршоо байгуулах, хоршоонд элсэх үйл ажиллагааг Хоршооны тухай хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.