Jury

Хоёрдугаар бүлэг. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 6 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2024-04-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;

6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд элсэх санаачилгыг дэмжих;

6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;

6.1.5.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;

6.1.6.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

6.1.7.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.

6.2.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулна.

6.3.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.