Jury

Хоёрдугаар бүлэг. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2024-04-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Монгол Улсын Их Хурал мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.1.бүс нутгийн байршил, онцлог, байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн даацад үндэслэсэн байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох;

5.1.2.малчин орон нутагтаа тогтвор суурьшилтай, ая тухтай амьдрах бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх;

5.1.3.бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.