Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Иргэний нисэхийн тухай хууль

Иргэний нисэхийн тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 52 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-17.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

52 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Иргэний нисэхийн хууль тогтоомж

2.1.Иргэний нисэхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:

3.1.1.Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа;

3.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа болон агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;

3.1.3.гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй болон Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн үйл ажиллагаа;

3.1.4.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа байлдааны үүргийн нислэгээс бусад улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбогдсон харилцаа.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.