Jury

Хоёрдугаар бүлэг. Иргэний нисэхийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Иргэний нисэхийн тухай хууль 8 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

8.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

8.1.2.иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;

8.1.3.иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;

8.1.4.Иргэний нисэхийн дүрмийг батлах;

8.1.5.иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих;

8.1.6.олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;

8.1.7.Монгол Улсын агаарын хилээр агаарын хөлөг нэвтрэн орох, гарах цэгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох;

8.1.8.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дүрмийг батлах;

8.1.9.иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын бүтцийг батлах;

8.1.10.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын дарга бөгөөд Ерөнхий шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;

8.1.11.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх, эсхүл тухайн байгууллагад хэсэгчлэн, эсхүл бүрэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8.1.12.агаарын навигацийн болон Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгох үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;

8.1.13.иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч, хяналтын байцаагчийн эрх олгох;

8.1.14.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль

    Заалт6.4

  2. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 21Хураах
  1. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Дүрэм шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.