Jury

Наймдугаар бүлэг. Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт

Иргэний нисэхийн тухай хууль 37 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналтын байцаагч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

37.1.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан хяналтыг иргэний нисэхийн хяналтын байцаагч /цаашид "хяналтын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.

37.2.Хяналтын байцаагч нь тухайн хяналт тавих мэргэжлийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын зохих мэдлэг, ур чадвартай байна.

37.3.Хяналтын байцаагч өөрийн гаргасан шаардлага, нотолгоо, шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.