Jury

Долдугаар бүлэг. Нисэхийн аюулгүйн хамгаалалт

Иргэний нисэхийн тухай хууль 35 дугаар зүйл. Аюулгүйн үзлэг, шалгалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

35.1.Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага дараах үзлэг, шалгалтыг хийнэ:

35.1.1.аюулгүйн хамгаалалт шаардлагатай нисэх буудал, аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигч, нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа, шуудан, нислэгийн хоол хүнс болон хангамжийн эд зүйлд;

35.1.2.аюулгүйн хамгаалалттай бүсэд болон түүнд нэвтрэхээс өмнө хүн, түүний авч яваа эд зүйл, тээврийн хэрэгсэлд.

35.2.Аюулгүйн үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан этгээдийг нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.