Jury

Дөрөвдүгээр бүлэг. Агаарын хөлөг, түүнд хамаарах үйл ажиллагаа

Иргэний нисэхийн тухай хууль 17 дугаар зүйл. Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

17.1.Ерөнхий зориулалтын нислэгт хувийн болон чөлөөт, хөнгөн, хэт хөнгөн, хүнгүй агаарын хөлгөөр гүйцэтгэх, хэт хөнгөн агаарын хөлгөөр гүйцэтгэх сонирхогчийн нислэг болон тэдгээрт хамаарах бусад нислэг багтана.

17.2.Ерөнхий зориулалтын нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлгийн өмчлөгч, эзэмшигч хариуцна.

17.3.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна.

17.4.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд Иргэний нисэхийн дүрэмд зааснаас бусад хязгаарлалт тогтоохыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.