Jury

Хоёрдугаар бүлэг. Иргэний нисэхийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Иргэний нисэхийн тухай хууль 11 дүгээр зүйл. Эрх шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

11.1.Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон нисэхийн гэрчилгээжсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлж болно.

11.2.Дарга энэ хуулийн 11.1-д заасан эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан эрхийг шилжүүлэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.