2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1."мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэж хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн архаг болон хурц эмгэгийг;
2.1.2."эмнэлгийн хэрэглэгдэхүүн" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10. в-д заасныг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.1.3."протез" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.16-д заасныг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
2.1.4."үйлдвэрлэлийн осол" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг;
2.1.5."хурц хордлого" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10-т заасныг.