Jury

Тавдугаар бүлэг. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 44 дүгээр зүйл. Шүүхийн зардал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

44.1.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.

44.2.Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

44.3.Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:

44.3.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс;

44.3.2.гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;

44.3.3.үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;

44.3.4.эд мөрийн баримт хадгалах зардал;

44.3.5.гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүх шинжилгээний тухай хууль

    Заалт21.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.