Jury

Хоёрдугаар бүлэг. Тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 20¹ дүгээр зүйл. Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-11-25
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.Шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.1.ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 120 000-180 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.2.хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 45 000-60 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.3.лабораторид ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 15 000-20 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.4.лабораторид бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 8 000-16 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.5.лабораторид ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.6.хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.7.хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 3 000-8 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.8.гадаадын иргэн, харьяалалгүй хүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 800 000-1 000 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.9.шарил дахин шинжлэх буюу эксгумацид хийхэд 300 000-500 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.10.хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 300 000-500 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.11.эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх боломжгүй 18, түүнээс дээш настай байсан хүний цогцост шинжилгээ хийхэд 60 000-80 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.12.иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 20 000-30 000 төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 10 000-15 000 төгрөг;
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

20¹.1.13.цогцос зориулалтын машинаар тээвэрлэхэд километр тутамд 5 000 төгрөг.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүх шинжилгээний тухай хууль

    Заалт21.121.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.