Jury

Дөрөвдүгээр бүлэг. Үнэлгээчний эрх болон хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөл олгох журам

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 17 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 16.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.1.зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

17.1.3.үнэлгээний хуулийн этгээдийн дүрэм;

17.1.4.энэ хуулийн 16.2.5-д заасан журам;

17.1.5.үнэлгээчний дэлгэрэнгүй анкет;

17.1.6.хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаас авсан үнэлгээчний ёс зүйн талаарх тодорхойлолт;

17.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.1.8.мэдээллийн технологи, аюулгүй байдлын дотоод журам.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.3өвшөөрөл авсан үнэлгээний хуулийн этгээд "Үнэлгээ" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.Үнэлгээний хуулийн этгээдийн үндсэн орон тооны үнэлгээчин бусад үнэлгээний хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.

17.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.6.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэдшилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.