Jury

Дөрөвдүгээр бүлэг. Үнэлгээчний эрх болон хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөл олгох журам

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 19 дүгээр зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.Дараах тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийн хугацааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.энэ хуулийн 16.2-т заасан зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон;
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.2.энэ хуулийн 17.3-т заасныг зөрчсөн үнэлгээний хуулийн этгээдийг.

19.2.Үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд шинээр хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулахыг хоригло хбөгөөд өмнө байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг зөвшөөрлийг сэргээнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.