Jury

Дөрөвдүгээр бүлэг. Үнэлгээчний эрх болон хөрөнгийн үнэлгээний зөвшөөрөл олгох журам

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 14 дүгээр зүйл. Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

14.1.Үнэлгээчний эрх олгох шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалт зохион байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.2.Үнэлгээчний эрх олгох шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа товлон зарлана.

14.3.Дараах шаардлагыг хангасан иргэн үнэлгээчний эрх олгох шалгалтад оролцох эрхтэй:

14.3.1.дээд боловсролтой;

14.3.2.мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан;

14.3.3.хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдсан байх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.