/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.Үнэлгээний хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.Энэ хууль болон зөвшөөрлийн хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангасан, тогтоосон стандарт, журам, аргачлалыг мөрдөж ажилласан тохиолдолд үнэлгээний хуулийн этгээдийн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.1.зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.2.үндсэн орон тоонд ажиллаж байгаа үнэлгээчний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
18.3.3.үнэлгээчний ёс зүйн тодорхойлолт;
18.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
18.3.5.татварын өргүй байх.
18.4.Зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./