Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 6 дугаар зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-15
Мөрдөж эхэлсэн
2022-04-22
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Засгийн газар гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.энэ хуулийн 3.2-т заасан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;

6.1.2.энэ хуулийн 5.1.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэх;

6.1.3.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах;

6.1.4.энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг хангуулан ажиллах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.