Jury

Тавдугаар бүлэг. Төрийн цахим үйл ажиллагаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 30 дугаар зүйл. Цахим баримт бичиг үйлдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагч баримт бичгийг үйлдэх, дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим баримт бичигт суурилна.

30.2.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан болон энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд заасан дэмжих системийг ашиглана.

30.3.Цахим хэлбэрээр үйлдэгдээгүй баримт бичгийг цахим баримт бичигт хөрвүүлж болно.

30.4.Цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасан журмаар зохицуулна.

30.5.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй нэгэн адил хүчинтэй байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.