Jury

Зургадугаар бүлэг. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны тогтолцоо

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 31 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

31.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл бий болгох, төрийн цахим үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх, хүний нөөцийн хөгжлийн төсөл, хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;

31.1.2.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам батлах;

31.1.3.цахим бизнес эрхлэгчийн бүртгэл хөтлөх, бүртгэлийн дугаар олгох, төрийн цахим үйлчилгээ авах нөхцөл, бүртгэлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг батлах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

31.1.4.хуульд заасан бусад.
/Энэ заалтын дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.