Jury

Тавдугаар бүлэг. Төрийн цахим үйл ажиллагаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 29 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийн систем байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

29.1.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 29.4-т зааснаас бусад нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө дараах асуудлаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зөвлөмж, дүгнэлт гаргуулна:
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.1.нийтийн мэдээллийн систем хоорондын харилцан уялдаа;

29.1.2.нийтийн мэдээллийн системийн эдийн засгийн үр ашигтай байдал;

29.1.3.хэрэглэх технологийн нийцэл, хүний хэрэглээнд тохирсон байдал;

29.1.4.аюулгүй, найдвартай байдлын шийдэл;

29.1.5.бусад шаардлагатай асуудал.

29.2.Энэ хуулийн 34.1.2-т заасан стратеги төлөвлөгөө болон нийтийн мэдээллийн дэд бүтцэд хамаарах төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь энэ хуулийн 28.1-д заасан ерөнхий төлөвлөлт, энэ хуулийн 32.1.10-т заасан баримтлах чиглэлтэй нийцсэн байна.

29.3.Энэ хуулийн 29.1, 29.2-т заасан үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29.4.Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө энэ хуулийн 29.5-д заасан ангилалд хамаарах системд техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэж ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.5.Техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх шаардлагатай нийтийн мэдээллийн системийн ангиллыг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

    Заалт48.2.12

  3. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль

    Заалт14.3

  4. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт14.3

  6. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.