/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.1.Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хиймэл оюун бүхий системийг үйл ажиллагаандаа ашиглаж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.2.Мэдээлэл хариуцагч хиймэл оюун бүхий систем ашиглахдаа дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.2.1.хиймэл оюун бүхий системийн боловсруулалтын үр дүнг хүн баталгаажуулах боломжтой байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.2.2.хиймэл оюун бүхий системийн боловсруулалт, ашигласан мэдээллийн эх сурвалж, гаралтын бүртгэл, хандалтын түүхийг хадгалах боломжтой байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.2.3.хиймэл оюун бүхий системийн үр дүн нь хүн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.2.4.хиймэл оюун бүхий системийн боловсруулалт алдаатай, дутуу, зөрүүтэй мэдээлэлд үндэслэсэн бол дахин боловсруулалт хийх боломжтой байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.3.Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх шийдвэр гаргахад хиймэл оюун бүхий систем ашиглах, автоматжуулсан шийдвэр гаргах бол тухайн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан хянаж, баталгаажуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
29¹.4.Хиймэл оюун бүхий системийг ашиглан зөвлөмж, дүгнэлт, хариу, тайлан, шийдвэр гаргах тохиолдолд баримт бичигт тус системийг ашигласан талаарх тэмдэглэгээтэй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./