Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглавар, нэмэлт, өөрчлөлт оруулах

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 13 дугаар зүйл. Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн цаглавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-07
Эх сурвалжаас татсан
2026-10-08

13.1.Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг 5 жил тутам, гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичгийг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоолол, эх үүсвэрийг тооцно.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.