Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглавар, нэмэлт, өөрчлөлт оруулах

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 12 дугаар зүйл. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн цаглавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-07
Эх сурвалжаас татсан
2026-10-08

12.1.Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг таван жил тутам, гүйцэтгэлийн тайланг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна.

12.2.Улсын Их Хурал хэрэгжилтийн явцын үнэлгээнд үндэслэн Засгийн газарт Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэл өгч болно.

12.3.Засгийн газар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

12.4.Улсын Их Хурал өмнөх бодлогын баримт бичиг дуусгавар болохоос зургаан сарын өмнө урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.