/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь 2020-05-07-нд батлагдсан, 25 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2020-05-07
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-08
- Албан ёсны нэр
- ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
25 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зарчим, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл
2 зүйлГуравдугаар бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, оролцогчдын эрх, үүрэг
3 зүйлДөрөвдүгээр бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглавар, нэмэлт, өөрчлөлт оруулах
11 зүйл- 10 дугаар зүйлХөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат
- 11 дүгээр зүйлХөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага
- 12 дугаар зүйлУрт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн цаглавар
- 13 дугаар зүйлХөгжлийн зорилтот хөтөлбөрийн цаглавар
- 14 дүгээр зүйлМонгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар
- 15 дугаар зүйлАймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн цаглавар
- 16 дугаар зүйлЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар
- 17 дугаар зүйлЗасаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн цаглавар
- 18 дугаар зүйлУлсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний цаглавар
- 19 дүгээр зүйлХөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах
- 20 дугаар зүйлСанхүүжилтийн эх үүсвэр
Тавдугаар бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
1 зүйлЗургадугаар бүлэг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо
2 зүйлДолдугаар бүлэг Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд оршино.
2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж
2.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.