Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглавар, нэмэлт, өөрчлөлт оруулах

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 11 дүгээр зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-07
Эх сурвалжаас татсан
2026-10-08

11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

11.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүн, бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчинд бий болох үр нөлөө, эрсдэл, санхүүгийн эх үүсвэр, хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө, хариуцах байгууллагыг тусгана.

11.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба эцэслэгдсэн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.