Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат, цаглавар, нэмэлт, өөрчлөлт оруулах

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 10 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шат

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-07
Эх сурвалжаас татсан
2026-10-08

10.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг дараах дарааллын дагуу боловсруулна:

10.1.1.улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг тодорхойлсон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;

10.1.2.нөхцөл байдлын дүн шинжилгээгээр тогтоосон асуудлыг шийдвэрлэх хөгжлийн загвар, төсөөлөл, үр нөлөө, гарах үр дүн, нөөцийн судалгаа, санхүүгийн хэмжээ, эх үүсвэрийн тооцоолол хийж, бодлогын хувилбарыг боловсруулах;

10.1.3.бодлогын хувилбаруудад хүний хөгжлийн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урьдчилсан үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдах байдлын үнэлгээ, үр ашгийн урьдчилсан тооцоо хийх;

10.1.4.бодлогын хувилбарыг энэ хуулийн 10.1.3-т заасныг үндэслэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан сонгох;

10.1.5.бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг эрэмбэ дараалал, үе шатаар тооцож тодорхойлох;

10.1.6.бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинд үндэслэн үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.