Jury

Дөрөвдүгээр бүлэг. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 19 дүгээр зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

19.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс, түүний дэглэмийг Шуурхай штабын дарга тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн Дөрөв, Тавдугаар бүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулна.

19.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийн дэглэм тогтоосон үед дараах хязгаарлалтыг тогтооно:

19.2.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд хяналт тогтоох, эсхүл террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа дууссанд тооцох хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох;

19.2.2.радио, харилцаа холбооны хэрэгсэл ашиглахад тусгай хяналт тогтоох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.