Jury

Дөрөвдүгээр бүлэг. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 22 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагчийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

22.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцохоор томилогдсон зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийг гэнэтийн осол, амь насны даатгалд заавал хамруулж, холбогдох зардлыг төр хариуцна.

22.2.Засгийн газар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгжийн алба хаагчийн галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж болон бусад эдийн хангалтыг хариуцна.

22.3.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагын алба хаагч террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцсоны улмаас гэмтсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү болон хиймэл эрхтэн хийлгэх, амраах, нөхөн сэргээхтэй холбогдох зардлыг төр хариуцна.

22.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид олгох албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.

22.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгжид ажилласан алба хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.