Jury

V хэсэг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах журам. Хорин хоёрдугаар бүлэг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг үндэслэл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 22.4 дүгээр зүйл. Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.

3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

4.Прокурор мөрдөн шалгах ажиллагааг даруй хийхгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг мөрдөгчөөс гаргуулан авч болно.

5.Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн нотлох баримт, тайлбартай танилцсаны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох;

5.2.мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.

6.Энэ зүйлийн 5.2-т заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль

    Заалт19.1

  3. Терроризмтой тэмцэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт12.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.