Jury

Дөрөвдүгээр бүлэг. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 15 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

15.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дараах ажиллагаа хамаарна:

15.1.1.террорист үйлдлийг илрүүлэх, хүн, хуулийн этгээдийг хамгаалах;

15.1.2.террорист үйлдэлд өртсөн хүн, эд хөрөнгийг аврах;

15.1.3.террорист үйлдлийн шалтгаан нөхцөлийг арилгах;

15.1.4.террорист үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах;

15.1.5.террорист этгээдийг баривчлах, аюулгүй болгох;

15.1.6.террорист үйлдэлд ашиглаж байгаа болон ашиглахад зориулсан эд хөрөнгө, эд зүйл, юмс, мөнгөн хөрөнгө, террорист үйл ажиллагаа, үйлдлээс олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураах;

15.1.7.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бэлтгэн явуулах хууль тогтоомжид заасан бусад тусгай ажиллагаа.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.