Jury

Дөрөвдүгээр бүлэг. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 18 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

18.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврын дагуу явуулна.

18.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

18.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам, зааврыг Зөвлөлийн дарга батална.

18.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хүнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу урамшуулал олгоно.

18.5.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм, журам, зааврын нууцын зэрэглэлийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.