1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн болон албаны нууцын тухай хууль
Төрийн болон албаны нууцын тухай хууль нь 2016-12-01-нд батлагдсан, 40 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-12-01
- Мөрдөж эхэлсэн
- 2017-09-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ
Агуулга
40 зүйлНэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл
7 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлТөрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлМэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах зарчим
- 5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 6 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг
- 7 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх
Хоёрдугаар бүлэг
5 зүйлГуравдугаар бүлэг
2 зүйлДөрөвдүгээр бүлэг
5 зүйлТавдугаар бүлэг
10 зүйл- 20 дугаар зүйлТөрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл
- 21 дүгээр зүйлТөрийн болон албаны нууцтай танилцах тусгай нөхцөл
- 22 дугаар зүйлТөрийн нууцтай танилцах эрх олгох
- 23 дугаар зүйлТөрийн болон албаны нууцтай танилцах эрх
- 24 дүгээр зүйлАлбан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл
- 25 дугаар зүйлТөрийн болон албаны нууцтай танилцах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
- 26 дугаар зүйлАюулгүй байдлын шалгалт явуулах
- 27 дугаар зүйлАлбан тушаалтан, иргэний үүрэг
- 28 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг хамгаалах ажилтны үүрэг
- 29 дүгээр зүйлНууц хамгаалах ажилтны хууль зүй, эдийн засгийн баталгаа
Зургаадугаар бүлэг
9 зүйл- 30 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг хамгаалах ажлын зохион байгуулалт
- 31 дүгээр зүйлТөрийн болон албаны нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, бүртгэх, тээвэрлэх, илгээх, устгах
- 32 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх
- 33 дугаар зүйлАжил гүйцэтгэхтэй холбоотойгоор төрийн болон албаны нууцыг шилжүүлэх
- 34 дүгээр зүйлТөрийн болон албаны нууцын техник, криптографын хамгаалалт
- 35 дугаар зүйлТөрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн тохиолдолд төрийн болон албаны нууцыг хамгаалах
- 36 дугаар зүйлХэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төрийн болон албаны нууцыг хамгаалах
- 37 дугаар зүйлТөрийн болон албаны нууцыг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт
- 38 дугаар зүйлТөрийн болон албаны нууцын хамгаалалтад тавих хяналт
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж
2.1.Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийг Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөнө.
3.2.Монгол Улсын төрийн болон албаны нууцтай танилцсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийг биелүүлэх үүрэг хүлээнэ.
3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгсөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.