Jury

Гуравдугаар бүлэг. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх ажлын зохион байгуулалтын үндэс

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 14 дүгээр зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх талаар хүн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

14.1.Хүн, хуулийн этгээд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой холбоотой мэдээ, мэдээллийг төрийн байгууллагад даруй өгөх;

14.1.2.террорист үйлдэл, үйл ажиллагаанд өдөөн хатгасан аливаа явуулга, суртал ухуулга, үзэл санаанд автахгүй байх;

14.1.3.терроризмыг сурталчлах, олон нийтэд уриалах, нийтийн өмнө зөвтгөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;

14.1.4.терроризмоос сэргийлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулах, хохирол, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

14.2.Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүү, бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.