Энэ хуулийн зорилт нь иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Харьяатын тухай хууль
Харьяатын тухай хууль нь 1995-06-05-нд батлагдсан, 30 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1995-06-05
- Мөрдөж эхэлсэн
- 1995-07-15
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ХАРЬЯАТЫН ТУХАЙ
Агуулга
30 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Монгол Улсын харьяат байх, харьяат болох, харьяатаас гарах
8 зүйл- 6 дугаар зүйлМонгол Улсын харьяат болох үндэслэл
- 7 дугаар зүйлХүүхэд Монгол Улсын харьяат байх
- 8 дугаар зүйлМонгол Улсын харьяат болох
- 9 дүгээр зүйлМонгол Улсын харьяат болох нөхцөл
- 10 дугаар зүйлМонгол Улсын харьяат болгохоос татгалзах, түдгэлзүүлэх үндэслэл
- 11 дүгээр зүйлМонгол Улсын харьяатаас гарах
- 12 дугаар зүйлХарьяатаас гарахыг татгалзах
- 13 дугаар зүйлҮрчлэгдсэн хүүхдийн иргэний харьяаллыг шийдвэрлэх
Гуравдугаар бүлэг Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох, иргэний харьяаллаа алдах
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Хүүхдийн иргэний харьяалал өөрчлөгдөх
3 зүйл- 16 дугаар зүйлЭцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяат болох тохиолдолд хүүхэд нь Монгол Улсын харьяат болох
- 17 дугаар зүйлЭцэг, эх хоёулаа буюу аль нэг нь Монгол Улсын харьяатаас гарах тохиолдолд тэдний хүүхдийг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөх
- 18 дугаар зүйлХүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөхөд түүний зөвшөөрлийг авах
Тавдугаар бүлэг Иргэний харьяаллын асуудлаархи төрийн байгууллагын эрх хэмжээ
2 зүйлЗургадугаар бүлэг Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх журам
5 зүйл- 21 дүгээр зүйлМонгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах
- 22 дугаар зүйлМонгол Улсын иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргах журам
- 23 дугаар зүйлИргэний харьяаллын асуудлаар дүгнэлт гаргах
- 24 дүгээр зүйлИргэний харьяаллын асуудлаар гарах шийдвэр
- 25 дугаар зүйлХарьяат болсон, харьяатаас гарсан тухай хугацааг тооцох
Долдугаар бүлэг Бусад зүйл
5 зүйл- 26 дугаар зүйлМонгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийг биелүүлэх байгууллага
- 27 дугаар зүйлИргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
- 28 дугаар зүйлИргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрт гомдол гаргах
- 29 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 30 дугаар зүйлХуулийг дагаж мөрдөх
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Харьяатын тухай хууль тогтоомж
1.Харьяатын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд харьяатын тухай хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Монгол Улсын харьяат байх
1.Дор дурьдсан хүн Монгол Улсын харьяат байна.
1/энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр Монгол Улсын харьяат байгаа;
2/1921 оны долдугаар сарын 11-ний өдөр болон түүнээс хойш Монгол Улсын харьяат байсан бөгөөд Монгол Улсын харьяатаас гараагүй хүмүүс;
3/энэ хуулийн дагуу Монгол Улсын харьяат болсон.
2.Монгол Улсын харьяат гадаад улсад оршин суух нь иргэний харьяаллаа алдах үндэслэл болохгүй.
3.Гэрлэгсдийн аль нэг нь Монгол Улсын харьяат болох буюу харьяатаас гарах нь эхнэр буюу нөхрийн харьяатыг өөрчлөхөд хүргэхгүй.
4.Монгол Улсын харьяат хаана оршин сууж байгаагаас үл хамааран төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулна.
5.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.