Jury

Гуравдугаар бүлэг иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

24.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг иргэний биечлэн гаргасан, 18 насанд хүрээгүй хүний баримт бичгийг эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдлийг үндэслэн дараах тохиолдолд дахин олгоно:

24.1.1.иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эсхүл баримт бичгийн хүчинтэй байх хугацаа дууссаны улмаас хууль ёсны баримт бичиг болж чадахгүй болсон, эсхүл энгийн гадаад паспортын хуудсанд тэмдэглэгээ хийх зай байхгүй;

24.1.2.иргэний улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт орсон, сэргээн тогтоосон;

24.1.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан.

24.2.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэнд хүүхдийн төрсний гэрчилгээг, гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт нь хүчин төгөлдөр бус гэж шүүхээр тооцсон иргэнд гэрлэлтийн гэрчилгээг дахин олгохгүй.

24.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрсний гэрчилгээг дахин олгохдоо анхны мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.