Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."иргэний бүртгэлийн дугаар" гэж Монгол Улсын иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.2."иргэний улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.2-т заасныг;

4.1.3."иргэний улсын бүртгэлийн дугаар" гэж иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг илэрхийлсэн дугаарыг;

4.1.4."иргэний улсын бүртгэлийн лавлагаа" гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг;

4.1.5."иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

4.1.6."иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг" гэж иргэний улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлийн болон регистрийн дугаарын дэвтэр, хүн амын автоматжуулсан төв регистрийн маягт, иргэний улсын бүртгэлийн маягт, хууль тогтоомжид заасан нотлох баримт бичиг, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг;

4.1.7."регистрийн дугаар" гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл кодыг.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

    Заалт23.3

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.2.3

  4. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9.2.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.