Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль нь 2017-12-21-нд батлагдсан, 33 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-05
Албан ёсны нэр
СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ

Агуулга

33 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тогтоож, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомж

2.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго, зарчим

3.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

3.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангасан байх;

3.1.2.бие даасан, хараат бус байх;

3.1.3.сонирхогч талуудын оролцоог тэгш хангасан байх;

3.1.4.үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх;

3.1.5.үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.