Jury

Тавдугаар бүлэг. Тохирлын үнэлгээний итгэмжлэл

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 22 дугаар зүйл. Итгэмжлэлийн шинжээч

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

22.1.Итгэмжлэлийн шинжээч (цаашид "Шинжээч" гэх) нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана.

22.2.Шинжээч дараахь шаардлагыг хангасан байна:

22.2.1.энэ хуулийн 19.1-д заасан эрх бүхий байгууллагаас шинжээчийн эрх авсан, томилогдсон байх;

22.2.2.итгэмжлүүлэхээр хүсэлт гаргагч байгууллагатай сонирхлын зөрчилгүй байх.

22.3.Итгэмжлэлийн шинжээч нь үнэлгээний дүнг Итгэмжлэлийн байгууллагад тайлагнана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.