Jury

Зургадугаар бүлэг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 27 дугаар зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

27.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь эрхтэй:

27.1.1.бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэт стандарт, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, тохирлын үнэлгээнд хамрагдах;

27.1.2.стандарт боловсруулахад оролцох;

27.1.3.стандарт, стандартчиллын хөтөлбөрийн төсөлд санал өгөх.

27.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний талаар дараахь үүрэгтэй:

27.2.1.стандарт, техникийн зохицуулалтад тогтоосон шаардлагын дагуу бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах;

27.2.2.стандартыг боловсруулах, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, түүнтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх;

27.2.3.стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний асуудлаар холбогдох дүрэм, журам, баримт бичиг боловсруулах чиглэлээр ажилтнаа чадавхижуулах.

27.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан стандартын төсөл нь хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашигт харшлаагүй, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахааргүй байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.