Jury

Гуравдугаар бүлэг. Стандартчилал

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 10 дугаар зүйл. Байгууллагын стандарт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

10.1.Аж ахуйн нэгж, байгууллага стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу энэ хуульд нийцүүлэн боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэж болно.

10.2.Байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан шаардлагыг хангаагүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.