Jury

Гуравдугаар бүлэг. Стандартчилал

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 9 дүгээр зүйл. Үндэсний стандарт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

9.1.Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

9.2.Үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага нь олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн байна.

9.3.Үндэсний стандартын төслийг сонирхогч талууд зөвшилцлийн үндсэн дээр санаачлан боловсруулна.

9.4.Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

9.5.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.12, 1.13, 1.15, 1.16, 1.17, 1.18, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.2, 7.4, 7.6 дахь заалт, 11 дэх хэсгийн 11.7 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.9, 1.11 дэх заалт, 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад заасан энгийн зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаанд холбогдох техникийн зохицуулалтыг мөрдөнө.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 5.2-т заасан техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүйд тооцох үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.