Jury

. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-12-21
Мөрдөж эхэлсэн
2018-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."стандартчилал" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг;

4.1.2."стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг;

Тайлбар:Энэ зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно.
/Энэ заалтын тайлбарыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.3."техникийн зохицуулалт" гэж бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга, стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг;

4.1.4."бүтээгдэхүүн" гэж үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад бий болсон үр дүнг;

4.1.5."тохирлын үнэлгээний итгэмжлэл" гэж эрх бүхий байгууллагаас тохирлын үнэлгээний байгууллага нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн чадвартайг тогтоож, хүлээн зөвшөөрөх ажиллагааг;

4.1.6."тохирлын үнэлгээ" гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг;

4.1.7."тохирлын үнэлгээний байгууллага" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий байгууллагыг;

4.1.8."нийлүүлэгчийн мэдэгдэл" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бичгээр гаргасан нотолгоог;

4.1.9."аюулгүйн тэмдэг" гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээг;

4.1.10."тохирлын баталгаа" гэж бүтээгдэхүүн нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.11."тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг.

4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад нэр томьёог Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр, олон улсын стандартын байгууллагын ISO/IEC 17000, түүний 2 дугаар аргачлалд заасны дагуу тус тус ойлгоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.