Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль нь 2003-05-30-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-07-10.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

Агуулга

18 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаархи нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх

1 зүйл
  1. 15 дугаар зүйлАймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэнцлийг хангах үүднээс эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж

2.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."бүсийн хөгжлийн тулгуур төв" гэж тухайн бүсийг гадаад, дотоод зах зээлтэй холбоход байгаль, эдийн засгийн нөхцөлийн хувьд тохиромжтой байрласан улсын зэрэглэлтэй хотыг;

3.1.2."орон нутгийн хөгжлийн төв" гэж тухайн бүс нутгийн хүн амын нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний дэд бүтэц бүхий аймгийн зэрэглэлтэй хотыг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.