Jury

Дөрөвдүгээр бүлэг. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаархи нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль 15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.2.бүс нутгийн хөгжлийн асуудлаар Засаг даргын тайланг хэлэлцэх;

15.1.3.бүсийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн бүсэд багтах бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах;

15.1.4.бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог дэмжин чиглүүлэх;

15.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

15.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.2.1.Зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаанд Зөвлөлийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

15.2.2.тухайн бүс нутгийн хөгжлийн асуудлаар Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, түүний үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх;

15.2.3.бүс нутгийн хөгжилд улсын төсвөөс оруулж буй хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад дэмжлэгийг зориулалтын нь дагуу үр ашигтай ашиглах;

15.2.4.бүс нутгийн хөгжлийн талаар хийж байгаа ажлын үр дүнг Зөвлөлд тайлагнах;

15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.