Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль 4 дүгээр зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;

4.1.2.бүс нутгийн нийгэм, соёлын харьцангуй жигд хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн нэгдмэл орчныг бүрдүүлэх;

4.1.3.хүн амын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээг тухайн бүс дотор нь аймаг, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор шийдвэрлэх;

4.1.4.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, тэдгээрийн бие даан хөгжих боломжийг хангах;

4.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хүндэтгэх, тэдгээрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудалд хөндлөнгөөс үл оролцох;

4.1.6.эдийн засгийн өсөлтийг хангахад голлох үүрэг бүхий бүс нутгийг түлхүү анхаарч хөгжүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.