Jury

Хоёрдугаар бүлэг. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалт

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль 10 дугаар зүйл. Зөвлөлийн ажиллах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.

10.2.Зөвлөлийн хурлын дэгийг Зөвлөл өөрөө тогтооно.

10.3.Засгийн газрын санаачилгаар Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.

10.4.Зөвлөл өөрийн эрх хэмжээний асуудлаар тогтоол гаргана.

10.5.Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.

10.6.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2014 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.7.Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтоож мөрдүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Бүсийн зөвлөлийн ажиллах журмыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.