Jury

Гуравдугаар бүлэг. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаархи төрийн байгууллагуудын бүрэн эрх

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль 13 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгэр сарын 27-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.1.бүсийн хөгжлийн стратегийг боловсруулан Засгийн газарт оруулах;

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.2.бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт болон сумын хөгжлийн дунд хугацааны бодлого боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.3.бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын оролцоог өргөжүүлэх арга хэмжээ авах;

13.1.4.бүс нутгийн хөгжлийн тодорхой асуудлаар судалгаа шинжилгээний төсөл захиалах, тендерт шалгарсан төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.1.5.Үндэсний хороог удирдах;

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.