Jury

Гуравдугаар бүлэг. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаархи төрийн байгууллагуудын бүрэн эрх

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль 12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-06-27
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Засгийн газар бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

12.1.2.бүсчилсэн хөгжлийн бодлого, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.орон нутгийн хөгжлийн төвүүдийг тогтоох;

12.1.4.бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах;

12.1.5.бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалт, татвар, зээлийн бодлогоор дэмжих арга, хэлбэрийг судлан тогтоож, саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

12.1.6.бүс нутгийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Зөвлөлүүдийн хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.1.7.бүсийн хөгжлийн талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

12.1.8.бүс нутгийн хөгжилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих;

12.1.9.дэд бүтцийн үндсэн тэнхлэгийн замуудыг барьж байгуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэх.

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төвийн бүсийн тулгуур төв зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. 2024 Оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хангайн бүсийг төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс болгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Говийн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Говийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.